Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх, мөн гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан нийгмийн зүтгэлтэн, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг.
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 19-ны өдөр тохиож байна. Тиймээс энэ жилийн “Чингис хаан” одонг хүртэх хүнийг дараагийн долоо хоногт тодруулах гэнэ.
“Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөдрийг хүртэл доорх арван хүнийг шагнажээ.
- Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
- Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав
- Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн
- Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
- УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл
- Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном
- нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай
- Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,
- Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.