
Монгол Улсын Төрийн далбааг дээдлэн хүндэтгэх санаачилгыг түгээн дэлгэрүүлэх тухай энэ зарлигт “Монгол хүний үндэсний бахархал, эх оронч үзлийг хөхиүлэн дэмжих зорилгоор монгол түмний их түүх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбаагаа өргөө гэр, албан тасалгаандаа ёс төртэй залж, гүн хүндэтгэлтэй хэрэглэж хэвшихийг Монгол Улсын нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уриалсугай” хэмээжээ.
Эх сурвалж: www.president.mn