Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг зөвшөөрчээ

Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг зөвшөөрчээ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилуулах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар гаргаж, Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр болсон. Эл саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч зөвшөөрсөн гэх мэдээлэл байна.

Хуульд зааснаар Элчин сайдыг томилох асуудлыг Засгийн газар Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг. Ерөнхийлөгч нэр дэвшигчийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд УИХ-аар хэлэлцүүлдэг юм.

Одоо тагнуулч Б.Хурцын хувьд УИХ-ын давааг давчихвал Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдаар томилогдох “виз”-тэй болно гэсэн үг юм. Монгол Улсаас БНСУ-ын Элчин сайдаар Б.Ганболд ажиллаж буй. Түүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул Засгийн газар эргүүлэн татахаар болжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж