Жао Вейг үнэт цаасны арилжаанд оролцохыг хориглов

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

Жао Вейг үнэт цаасны арилжаанд оролцохыг хориглов

Жао Вейг үнэт цаасны арилжаанд оролцохыг хориглов

Хятадын алдартай жүжигчин Жао Вейг үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг таван жилээр хасаж, 1.2 сая юаниар торгох шийдвэрийг тус улсын үнэт цаасны зохицуулах газраас гаргажээ.

Жао Вэй Францын Бордод дарсны үйлдвэртэйгээс гадна Алибаба  групп зэрэг хэд хэдэн салбарт хөрөнгө оруулах замаар үл хөдлөх хөрөнгө босгосон ажээ. Түүний нөхөр Хуан Ю Лон 2015 онд Алибаба группыг үндэслэгч Хятадын тэрбумтан Жак Матай хамтарч ажиллаж байжээ.

2016-2017 оны хооронд Жао Вей болон түүний нөхөр Хуан Ю Лонх нар Шанхайн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Zhejiang Wanjia Co” компанийг худалдаж авахаар төлөвлөж байсан ч санхүүгийн чадваргүйгээс цуцлагдсан ажээ.  

Жао Вейг зах зээлийн үнэлгээ нь 10 тэрбум юаниар хэмжигдсэн “Zhejiang Wanjia Co” компанийн хувьцааны 30 хувийг худалдаж авахын тулд нэр нүүрээ ашигласан гэж буруутгаж байгаа юм. Үүний дараа компанийн хувьцааны үнэ өсөж, компанийг өөр хөрөнгө оруулагч худалдан авч, “Zhejiang Sunriver Culture Co” хэмээн нэрлэсэн байна.  Хятадын үнэт цаасны зохицуулах газраас Жао Вей болон түүний нөхрийг бичиг баримт хуурамчаар бүрдүүлж, мэдээллийн үнэн бодитой байх журам болон үнэт цаасны зах зээлийн ил тод байх зарчмыг зөрчсөн гэж үзжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж