Хиймэл оюун ухаант чип бүтээв

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

Хиймэл оюун ухаант чип бүтээв

Хиймэл оюун ухаант чип бүтээв

Хятадын Шинжлэх ухааны академи дотоодод үйлдвэрлэсэн шинэ үеийн хиймэл оюуны ухаант чип бүтээснээ энэ сарын 6-нд мэдэгдлээ. Тус академийн Бодлогын газрын судлаач, “Cambrian” компанийн гүйцэтгэх захирал Чэн Танши хиймэл оюун ухаант чипийг танилцуулсан байна.

Энэ чип нь “AlphaGo”-той төстэй, сургалтын гүнзгий арга техникийг ашигласан технологи гэнэ. Хамрах хүрээ нь зураг, дуу хоолой таних, аюулгүй байдлыг хянах, ухаалаг удирдлага, жолоочгүй машин, байгалийн хэлний боловсруулалт гэх мэт хиймэл оюун ухааны тэргүүлэх салбарт хэрэглэгдэнэ.

Дашрамд сонирхуулахад, “AlphaGo” нь хааш хаашаагаа 19×19 нүүдлээр тоглодог “Gо” нэртэй хөлөгт тоглоомын дэлхийн аваргыг хожсон хиймэл оюун ухаант программ юм.

   Эх сурвалж: CCTV

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж