Сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт удахгүй болох тулааныхаа бэлтгэлийг дуусчээ.
Тэрбээр энэ сарын 18-нд АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотын “The Cosmopolitan” цогцолборт Филиппиний боксчин Хармонито Дела Торретой тулалдах юм.
Н.Төгсцогттой мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мэйвезерийн “Mayweather Promotions” клубын тамирчин, АНУ-ын Хавьер Аугустин Мартинес тулалдахаас татгалзсан учраас Филиппиний боксчинтой учраа таараад байгаа билээ. ‘KING TUG’ хэмээх дэвжээний нэрээрээ алдаршиж буй Н.Төгсцогт өөрийн фэйсбүүк хуудаснаа “Эрчимтэй бэлтгэл дууслаа. Лас-Вегаст очиж тулалдах л үлдлээ. Сувгаа Bounce телевиз дээр тааруулахаа мартав аа” хэмээн бичжээ.
А.Сүрэн