Ерөнхий сайд төсвөө батлуулаагүй байж гишүүдээ дайлах цаг товложээ

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд төсвөө батлуулаагүй байж гишүүдээ дайлах цаг товложээ

Ерөнхий сайд төсвөө батлуулаагүй байж гишүүдээ дайлах цаг товложээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсоноос хойш анхны төсвөө батлуулахаар УИХ-д өргөн барьсан. Гэхдээ Ерөнхий сайд төсвийн хуулийн дагуу дөрөв дэх хэлэлцүүлгээ ч хийгээгүй байж, гишүүдээ цайлах арга хэмжээгээ товложээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр 2018 оны төсөв болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцсэн.  Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг чуулганы хуралдааны үеэр “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс УИХ, Засгийн газрын гишүүдийг 2018 оны төсөв батлагдсантай холбогдуулан 16.00 цагт уулзалтад урьсан байна. 2018 оны төсвөө батлаагүй байж яагаад ийм уулзалтад урьж байгаа юм бэ” гэв.

Үдээс өмнөх чуулганы хуралдаан нь ирц хүрэхгүй төсвийн гуравдугаар хэлэлцүүлгээ ч хийгээгүй байхад Ерөнхий сайд нь төсөв батлагдсантай холбогдуулан уулзалт зохион байгуулж болох уу. Үе үеийн Засгийн газрын тэргүүн болон Сангийн сайд нар төсвөө батлуулсны дараа Засгийн газрын гишүүд, УИХ-ын гишүүдийг дайлдаг ч энэ удаад Ерөнхий сайд маань хэтэрхий их яарсных уу, эсвэл оруулж ирсэн төсвөө 65-ын бүлэгтээ найдсан уу. Эндээс харахад Ерөнхий сайд маань төсвөө хугацаанд нь батлуулж, захиран зарцуулах гэж их л яарч байгаа бололтой.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж