Хонконгчууд Хятадын төрийн дууллыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

Хонконгчууд Хятадын төрийн дууллыг эсэргүүцэв

Хонконгчууд Хятадын төрийн дууллыг эсэргүүцэв

Хонконг-Бахрейны хөлбөмбөгийн нөхөрсөг тоглолтын үеэр Хятадын төрийн дуулал эгшиглэсэнд эгдүүцсэн Хонконгийн хөл бөмбөгийн багийн шүтэн бишрэгчид эсэргүүцлээ илэрхийлэн хашхирцгаажээ. Хонконгийн шүтэн бишрэгчид Хятадын төрийн дуулал Хонконгийнх биш гэдгийг энэ үйлдлээрээ илэрхийлсэн байна.  Цэнгэлдэх хүрээлэнд цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хэдий ч Хонконгийн багийн шүтэн бишрэгчид Хятадын төрийн дууллыг эсэргүүцэн хашхирч, талбай руу нуруугаа харуулан зогсжээ.

ХКН-ын төв хороо үндсэн хуульд төрийн дууллын тухай заалт оруулсан.  Тэрхүү заалтад төрийн дууллын тухай хуулийг зөрчсөн этгээдийг 15 хоног баривчлан саатуулах буюу эрүүгийн хариуцлага тооцох тухай заасан байдаг гэнэ.

18 настай нэгэн үзэгч “Хятадын хууль надад хамаагүй. Хятадын төрийн дуулал Хонконгийнх биш” гэсэн бол таван настай хүүгээ дагуулан хөлбөмбөг үзсэн нэгэн үзэгч “Ингэлээ гээд баривчилна уу, хамаагүй. Би зөв гэж бодсоноо л хийсэн. Гав нь байдаг юм бол ирээд биднийг бүгдийг нь баривчлаг л дээ” хэмээжээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж