Ц.Нямдорж: Компаниуд нь хайчинд ороод байна | News.MN

Ц.Нямдорж: Компаниуд нь хайчинд ороод байна

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: Компаниуд нь хайчинд ороод байна

Ц.Нямдорж: Компаниуд нь хайчинд ороод байна

Төсвийн байнгын хороо өнөөдрийн/2017.11.10/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2018 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжив.  Үүний дараа Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, дэмжив.  Байнгын хороогоор хэлэлцсэн сүүлийн асуудал бол Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.


УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Аравдугаар цэцэрлэгийн барилгыг дөрвөн жилийн өмнө нураасан юм байна. Тухайн цэцэрлэг одоо өөр цэцэрлэгийн хаяанд байрлаж байгаа тул эцэг эхчүүд нь суулт зарлаад эхэлжээ. Ирэх оны төсөвт аравдугаар цэцэрлэгийн санхүүжилтийг 2,5 тэрбум төгрөг гэж суулгасан. Үүнийг 5,3 тэрбум төгрөг болгох боломж байна уу.

Хууль, зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Сайханбилэгийн үед 72 сургууль, цэцэрлэг барина гээд ажил эхлүүлээд хаячихсан. Энэ асуудлыг ер нь яах юм бэ. Одоо хагас баригдаад зогссон байшин, зээл аваад барьчихсан компаниуд байна. Лав 19 компани энэ ажлыг эхлүүлсэн гэж байна лээ. Одоо хагасыг нь барьсан байшинг нурааж болохгүй. Гол асуудал нь үнэ өртөг дээрээ байх шиг байна. Тэгэхээр үнэ өртгийг маш нарийн тооцох ёстой. Энэ бол нэг байшингийн асуудал биш, 72 байшин байгаа шүү. Ингээд зээл аваад барьчихсан компаниуд нь хайчинд ороод байна. Дутуу барьсан байшинг нураалтай биш, дуусгахаас өөр арга байхгүй. Энэ асуудлыг судлаад шийдвэрлэх, хөрөнгийн эх үүсвэр дутвал УИХ-аар хэлэлцүүлж болохгүй юу.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Валютын сангийн хөтөлбөрт орохдоо концессын асуудлыг нягтлах үүрэг авсан. Ингээд 2,3 их наяд төгрөгийн санхүүжилттэй 42 концессын гэрээнээс Засгийн газар сонголт хийх эрхийг 2018 оны төсвийн төсөлд суулгасан. Гэтэл танай Засгийн газар хассан. Тэгэхээр та нар Засгийн газар дотроо л ярь.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Концессын гэрээгээ хэрэгжиж байгаа объект зөндөө байна. Нэгэнт төсвийн тэнцэл алдагдах гээд байгаа учраас цаашид ямар арга замаар шийдэх вэ гэдгийг бодох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Өмнөговь аймагт мэргэжлийн лаборатори барих өртөг 2,2 тэрбум, Говь-Алтай аймагт мэргэжлийн лаборатори барих өртөг 900 сая гэх мэт өөр өөр байна. Яаж төсвийн төлөвлөлт хийгээд байна вэ? Ийм асуудлаас үүдэн төсөв дотроос бид маш их зүйл түүж гаргах боломжтой юм байна гэж харсан шүү.

Төсвийн байнгын хорооны хуралдааны үед төсөвт өртөг харилцан адилгүй байна гэсэн шүүмжлэл гаргав. Зарим газар төсөвт өртгийг 10 дахин өндөр суулгасан байна гэж УИХ-ын гишүүн Н.Баттөмөр шүүмжлэв. Гишүүд ямар ч санал хэлж байсан нэмж тусгах боломжгүй тул байр сууриа илэрхийлээд төсвийн төслийг УИХ-д шилжүүлэв.

Т.ДАВААНЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-11-10 66.181.190.78

goroison yum bolj nudnii bulai

Avatar

Zochin 2017-11-10 150.129.140.252

72 dutuu barigdsan barilgaa,ter taraah gej bgaa 55 terbumaaraa sanhuujuulya gej urialmaar bna,ard tumen,300 myangaasaa tatgalzaad,ur huuhdiinhee ireeduin toloo

Avatar

Зочин 2017-11-10 150.129.142.32

ТЭТГЭВЭРТ ЭМЭГТЭЙ 55 НАС ЭРЭГТЭЙ 60 НАСААРАА ОРОХ НЬ ХЭВЭЭРЭЭ БИЗ ДЭЭ

Avatar

Зочин 2017-11-10 150.129.142.32

тэтгэвэрт орох нас хэвээрээ юу

Avatar

Тулгаа 2017-11-10 122.201.21.58

Раднаасэд гишүүн маш зөв юм ярьжээ.Нэг маягийн зураг,төсөвтэй байж болмоор юм.

Avatar

Зочин 2017-11-10 112.72.11.121

Энэ гандангийн барилгын төсөв арай хэтэрсэн шүү.

Avatar

Зочин 2017-11-10 112.72.11.121

Болж байна. Тэр асуудал бодитой. Хөдөө барьсан барилгын төсөв хот дотор бараг 2 дахин өсөх гээд байдаг. Олигархууд хэтэрхий давраад байна уу даа?

Avatar

Зочин 2017-11-10 66.181.176.190

Er n ulsiin ajliig yag hiideg kompanid n ogvol mash hyamd hiigdne. Chennj ereer dund n avdag tom kompaniud avaad dundaas n umaa avaad nogoo kompani hiiged ashig olj bna gedeg chin iim bolomj bna gesen ug.uunii tuld bankuud geree baritsaalsan zeeliig ogoh heregtei

Avatar

Зочин 2017-11-10 202.179.31.68

яах вэ дээ Өмнөговьт арай том лаборатори барих байх л даа, илүү Говь-Алтайг бодвол гадаад дотоод худалдааны эргэлт сайтай, ганц нүүрс биш бусад бараа, ОТ-н хоол хүнс хүртэл Өмнөговиороо нэлээдгүй орж ирдэг байх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж