Америкийн тэргүүн хатагтай асан таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Америкийн тэргүүн хатагтай асан таалал төгсчээ

Америкийн тэргүүн хатагтай асан Бетти Форд 93 насандаа таалал төгсжээ. Ерөнхийлөгч агсан Жеральд Фордын бэлэвсэн эхнэр Бетти хар тамхи болон архины донг эмчлэх албадан эмчилгээний төвийг үндэслэн байгуулсан юм. 1982 онд байгуулсан Калифорнийн Бетти Форд төв хар тамхи, мансууруулах бодис болон архинаас хамааралтай болсон олон хүмүүс эмчлүүлж байсан бөгөөд тэдний дунд жүжигчин Элизабет Тэйлор, Оззи Осборн, Анна Николь Смит, Дрю Берримор, Роберт Доуни, Линдсей Лохан зэрэг алдартнууд ч байсан ажээ. Тэрээр 1974-1977 оны хооронд Цагаан ордонд амьдарч ажиллаж байсан бөгөөд хар тамхи, архинаас гарсан олон хүн түүнийг “амийг нь аврагч” гэж хүндэтгэн дурсдаг байна. Жеральд Форд Бетти нар 1948 онд гэрлэж, Форд тэр жилээ АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж