Амлалт нэхэх ард түмний холбоо болон бусад эвсэл, хөдөлгөөний төлөөлөл, өлсгөлөн зарласан хүмүүс УИХ-ын Ажлын хэсгийн гишүүдтэй өчигдөр Төрийн ордонд уулзлаа.
Уулзалт 15.15 цагт эхэлж, орой 19.40 цагт өндөрлөв.
Хоёр талын санал солилцох уулзалт, яриа хэлэлцээр үндсэндээ тохиролцоонд хүрсэн гэж хэлж болох хэдий ч асуудлыг УИХ, Засгийн газрын гишүүд хэлэлцэх нь зүйтэй хэмээн тогтсон байна. Түүнчлэн УИХ дахь МАХН, АН-ын бүлгээр ч ярилцах хэрэгтэй гэж үзжээ.
УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшингээр ахлуулсан Ажлын хэсгээс өлсгөлөн зарласан хүмүүс, эвсэл холбоодын төлөөлөлтэй хийсэн уулзалт өмнөх уулзалтуудаас илүү ажил хэрэгч болж, арав шахам асуудлаар хэлэлцээрийн зохих түвшинд хүрсэн гэж УИХ-ын ажлын хэсэг мэдэгдлээ. Өлсгөлөн зарласан иргэд өнөөдөр УИХ-ын гишүүдтэй уулзаж ярилцаж, эцэслэн шийдэн гарын үсэг зурсан тохиолдолд өлсгөлөнгө зогсооно гэдгээ мэдэгдлээ.