Сэдэв-360: Өдрийн зээл, өрийн дарамт | News.MN

Сэдэв-360: Өдрийн зээл, өрийн дарамт

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

СЭДЭВ 360

Сэдэв-360: Өдрийн зээл, өрийн дарамт

Өртэй хүн өөдөлдөггүй гэдэг ч энэ нийгмийн философиор өөдөлдөг гэх. Тиймээс зээл бол санхүүгийн дутагдлаа шийдвэрлэх арга хэрэгсэл юм гэж үздэг. Авдаг цалин маань хаанаа ч хүрэлцэхгүй учраас бид зээл авч, урд хормойгоо хойдхоороо нөхдөг. Амьдрал маань орон сууцны, оюутны, тэтгэврийн, цалингийн, малчны, машины зээлийн хооронд борив бохис хийлгүй зүтгэсээр өнгөрөх болжээ. Бидний үр хойч хорвоод өртэй мэндэлж, зарим нь хорвоогоос өртэй буцах болжээ. Амрах, өвдөх, цэнгэх эрхгүй. Амьжиргаагаа дээшлүүлэх ахиц, барьцгүй. Шим шүүсийг нь сульдуулан сорох, шимэгч мэт зээл. “СЭДЭВ-360” нэвтрүүлэг энэ удаад “Өдрийн зээл, өрийн дарамт” сэдвийг хөндлөө.

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин судлаач 2017-11-10 202.9.42.230

МӨНГӨ ЗЭЭЛДҮҮЛЭГЧИЙГ БУРУУТГАХААСАА ӨМНӨ ЗЭЭЛЖ БАЙГАА ХҮНДЭЭ ТА НАР ЮУ ӨГЧ ЧАДАХАА БОДООЧ,,,,,ТЭР ХҮНД ТА НАР ЗЭЭЛ ӨГӨХ ЮМ УУ АЖИЛ ОЛГОЖ ЧАДАХУУ,,ЗЭЭЛ ӨГСӨН ХҮНИЙ БУРУУ БИШ АВААД БОДЛОГОГҮЙ ҮРСЭН ХҮНИЙ БУРУУ БАС ИХ БАЙГААШҮҮ,,,ТӨР ЭХЛЭЭД ХУУЛЫН ЗОХИЦУУЛАЛТЫГ ХИЙЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ,,,ОДОО БАНКНААС ӨӨР ОЛОН ЗЭЭЛДҮҮЛЛЭГЧ БИЙ БОЛООДЬБАЙГАА НЬ МАШ САЙН ХЭРЭГ
,,ТӨР ХУУЛИЙГ САЙН ХИЙГЭЭД САНХҮҮГИЙН ТАЛААР Ч ЗЭЭЛДҮҮЛЭГЧДИЙГ САЙН ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ,,,МУУСАЙН БАНКУУД Л УЛС ТӨРЧИДТЭЙ НИЙЛЖ АРД ТҮМНИЙГ ШУЛЖ БАЙГААШҮҮ,,,

Avatar

иргэн 2017-11-10 103.11.195.34

Өдрийн зээд бол хууль бус зүйл ш дээ. Гэрт нь очиж хүнийг дарамтална гэж юу гэсэн үг вэ. Зарим хүн бүр амиа хорлох тохиолдол байдаг гэнэ. Мөнгө хүүлэгчдийг таслан зогсоох хэрэгтэй. Улсад татвар ч төлөхгүй, муусайн луйварчид..

Avatar

Зочин 2017-11-10 66.181.176.229

Ymar negen temtsel hiihgui bol uhtelee ur tusluur baigaad duusna daa

Avatar

Зочин 2017-11-10 66.181.186.148

Ed nar dandaa iim har yum yarij bdag nuhduud yumda.

Avatar

8 хувийн зэээлийн хүүг 2017-11-10 202.21.117.230

ч бас бууруулуах ёстой. үндсэн зээлээсээ хэд дахин их хүү төлнө гэдэг байж боломгүй хүнд асуудал байна.

Avatar

Зочин 2017-11-10 202.21.117.230

өртэй хүн өөдөлдөг гэдэг нь хүүлэгчдийн тараасан, хүмүүсийг шулах зорилгоор санаатай тараасан зүйл л дээ. өртэй хүн өөдөлдөггүй. 40 саяын зээл аваад бүх цалингаа өрөндөө өгөөд хагас өлсгөлөнгийн байдалтай амьдарч явна даа, харин төрийн албаныхан бидний татвараар том багагүй гадаадад зугаалсаар

Avatar

Зочин 2017-11-10 122.201.25.46

8 хувийн зээлийг багасгах боломж байна уу, банк хэт өндөр ашиг олох нь зөв үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж