Сэдэв-360: Өдрийн зээл, өрийн дарамт

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

СЭДЭВ 360

Сэдэв-360: Өдрийн зээл, өрийн дарамт

Өртэй хүн өөдөлдөггүй гэдэг ч энэ нийгмийн философиор өөдөлдөг гэх. Тиймээс зээл бол санхүүгийн дутагдлаа шийдвэрлэх арга хэрэгсэл юм гэж үздэг. Авдаг цалин маань хаанаа ч хүрэлцэхгүй учраас бид зээл авч, урд хормойгоо хойдхоороо нөхдөг. Амьдрал маань орон сууцны, оюутны, тэтгэврийн, цалингийн, малчны, машины зээлийн хооронд борив бохис хийлгүй зүтгэсээр өнгөрөх болжээ. Бидний үр хойч хорвоод өртэй мэндэлж, зарим нь хорвоогоос өртэй буцах болжээ. Амрах, өвдөх, цэнгэх эрхгүй. Амьжиргаагаа дээшлүүлэх ахиц, барьцгүй. Шим шүүсийг нь сульдуулан сорох, шимэгч мэт зээл. “СЭДЭВ-360” нэвтрүүлэг энэ удаад “Өдрийн зээл, өрийн дарамт” сэдвийг хөндлөө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж