Лиценз олголтыг прокурор шалгана | News.MN

Лиценз олголтыг прокурор шалгана

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

Лиценз олголтыг прокурор шалгана

Сүүлийн үед УИХ-ын нэр бүхий гишүүдээс УИХ-ийн чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдаж олон нийтэд тархаад байгаа ‘..Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын газар, түүний хэвлий, ой ус, амьтан ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэлд төрийн хамгаалалтанд байна гэж заасан байхад төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсний улмаас… лицензээр баяжсан хэсэг бүлэг бүхий хүмүүс буюу 30 гэр бүл байна” гэх мэдээлэлд Нийслэлийн прокурорын газраас 2015 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ. Дээрх хэргийг тал бүрээс шуурхай бүрэн шалгуулж, хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох ажлыг эрчимжүүлэх зорилгоор Улсын Ерөнхий Прокурорын газраас мөрдөн шалгах хэд хэдэн байгууллагын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулж шалгах шийдвэрийг гарган  ажиллаж байна.

Эх сурвалж: УЕПГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хуульч 2017-11-10 202.9.43.198

Лиценц олголтыг шалгах гэж байгаа бол ашигт малталаар зогсоод яахав бүх лиценз олголтыг шалгах хэрэгтэй дээ??? ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ ЛИЦЕНЗ, БАРИЛГА , ТЭЭВРИЙН ,ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ЛИЦЕНЗ ГЭЭД ЗАМЫН БУСАД ЦАГДААГЫН ДАРГА НАРЫГ ДАГАЖ АМЬДАРДАГ ОРЧИНЫГ ТОГТООЖ МАШ ГАЙХАЛТАЙ ХҮЧИРХИЙЛЭЛ , ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧДӨГ ГЭР БҮЛИЙН МАФИЙГ ХАРНА ДАА ??? ,,,юун шудрага ёс вэ ??? юун хууль ёс вэ ???

Avatar

зочин 2017-11-10 122.201.27.244

төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож, бусдад шилжүүлсний улмаас…гээд л
Лиценз авсан хуулийн этгээд ном дүрмийн дагуу материалаа бүрдүүлээд авсаныг төрийн байгууллагаас хууль бусаар олгожээ гэж тогтоох юм уу.Тэгээд хэн нэгэн этгээд дараа нь тэр лицензыг авах уу.

Avatar

Иргэн 2017-11-10 66.181.190.217

Юу яриад бичээд байнаа "төрийн байгууллагаас ашигт малтмалын лицензийг хууль бусаар олгож" гээд л …хуульгүй явж ирсэн улс болж таарахнээ. УИХ-ын гишүүд хууль батлаад байгаа тэгснээ өөрсдөө баталсан хуулиа үгүйсгээд л. Тэр Тэрбишдагва, Улаан, Оюунхорол гэх мэтийн олон жил гишүүн байж хууль баталж явсан нөхдүүдийн ярьж байгаа нь гайхал төрүүлж байна. Өөрсдийнхөө баталсан хуулиар хичээл заалгах хэрэгтэй байна даа.

Avatar

ИРГЭН 2017-11-10 202.72.245.204

НҮГЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ХУУРАХ ГЭЖ БАЙНА УУ ЖИНХЭН АЖИЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ ИТГЭХЭД БЭРХ ЮМ ДАА НЭГЭН ӨДӨР ТОГТООГДСОН ЗҮЙЛ АЛГА ГЭЭД Л НЭГ ЭМГЭН МЭДЭЭЛЭЛ ХИЙХ БАЙХ ДАА

Avatar

Зочин 2017-11-10 203.91.112.146

Mongold khamgiin ikh avilgajsan baiguullaga bol 1 tsafdaa 2.prokuror 3.shuukh shuudee
Ed nariig avilgadaad yamar ch khergiig yaj ch tsavchij bolno
Endees shudraga shiidver garna gedeg ch estoi khol khevtene gedeg l bolokh baikhdaaa …..kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж