2017 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өчигдөр УИХ-аар хэлэлцсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, хоригийн талаар тайлбар хэлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 55 тэрбум төгрөг их мөнгө үү гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуусан. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Чингис бондоос төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан 270 сая ам.долларын хүү 55 тэрбум төгрөг. Тэгэхээр их мөнгө мөн үү хэмээн асуултыг асуултаар хариулсан юм. Төрийн албан хаагчдад нэг удаагийн нөхөн олговор хэлбэрээр тараахаар болсон 55 тэрбум болон төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулж, овоолсон шороо болон үлдсэн 270 сая ам.долларын хүү болох 55 тэрбумын аль нь их мөнгө вэ. Бүгдээрээ тоо бодоод Ерөнхийлөгч, Сангийн сайд нар хариуг нь хэлбэл ямар уу.
Б.БАТ