Шажигнадаг цаасаа солихоо Аэрофлот амалжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.09-нд нийтлэгдсэн

Шажигнадаг цаасаа солихоо Аэрофлот амалжээ

Шажигнадаг цаасаа солихоо Аэрофлот амалжээ

ОХУ-ын Сочи хотын иргэн Лев Левченко агаарын тээврийн “Аэрофлот” компанид гомдол гарган нэг сая рубль нэхэмжилжээ. Тус компани нислэгийн үеийн хоолоо шаржигнаж дуугардаг уутанд савласан байсан нь гомдол гаргасан зорчигчийн тав тухыг алдагдуулж, унтуулаагүй тул түүнд учруулсан сэтгэл зүйн хохирлыг нөхөн төлөх ёстой гэсэн гомдол гаргажээ.

Лев Левченко гомдлоо Москва хотын Пресненский дүүргийн шүүхэд гаргажээ. Гэсэн ч одоо Лев Левченко гомдлоо эргүүлэн татсан байна. Учир нь, “Аэрофлот” компани түүний гомдлыг хүлээн авч барагдуулахаас гадна цаасаа солино хэмээн амалжээ.

“Аэрофлот” компанийн Олон нийттэй харилцах албаны ажилтан над руу ярьж компанийн удирдлага миний гомдлыг хүлээн авч харилцан ярилцаж, асуудлыг шийдэж болно гэж хэлсэн. Надтай их сайхан эелдэг харьцсан, тиймээс би гомдлоо буцаан татахаар шийдсэн” гэж гомдогч сэтгүүлчид ярьжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж