Оросуудын өнгөрсөн аравдугаар сарын хэрэглээний зардал 5,7 хувиар өссөн нь улаан лооль, өргөст хэмхийн үнэ нэмэгдсэнээс голлон үүджээ. Мөн хүнсний бус өргөн хэрэглээний зардал нийт хэрэглээний сагсан дахь зардлаас 50 хувиас 53 хувь болон өссөн нь нөлөөлсөн хэмээн судалгааны “Ромир” төв мэдээллээ.
“Намрын дунд үеэс хүнсний ногооны үнэ нэмэгддэг нь уламжлалт зүйл. Хүнсний ногооны үнэ нэмэгдсэнээр аравдугаар сарын инфляц 0,2 хувиар өслөө. Гэхдээ жилийн хэмжээнд авч үзвэл инфляцийн өсөлт 2,7 хувьтай байгаа нь өмнөх гурван жилийн мөн үетэй харьцуулбал бага өсөлт” хэмээн тус төвийн албан мэдээнд дурджээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ