Тариалан сумын эмнэлэг ойгоо тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Тариалан сумын эмнэлэг ойгоо тэмдэглэв

Увс аймгийн Тариалан сумын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн долоо хоногт тус сумын хүн эмнэлэг ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн хүрээнд Тариалант сумын хүн эмнэлгийг төрийн соёрхолт, хүний гавъяат эмч,  Клиникийн  профессор Ангаах ухааны Доктор Муухайн Намсрайн нэрэмжит болгож,  аймгийн удирдлагууд түүнд хүндэтгэл үзүүлэв.  Муухайн Намсрай нь 1950 онд Увс аймгийн Тариалан суманд төрсөн. М.Намсрай нь найман жилийн сургууль дүүргээд Анагаах ухааны дунд сургууль төгсөн ОХУ-д зургаан сар,  Герман улсад хоёр жил бөөрний мэс заслаар мэргэжил дээшлүүлж байжээ. Тэрбээр 1989 онд монголд анх удаа дурангын мэс засал хийж, нэвтрүүлсэн гавьятан юм. Монгол улсдаа төдийгүй дэлхийд чадвараа үнэлэгдсэн бөөрний мэс заслын эмч М.Намсрай нь  эрдэм шинжилгээний 80 орчим илтгэл өгүүлэг, нийтлэл хэвлүүлж, гурван ном бичиж, нэг эрдэм шинжилгээний ажил удирдсан “То-ван судлал”-ын эрдмийн зөвлөлийн гишүүн одоо Улсын Клиникийн нэгдүгээр Эмнэлэгт ажиллаж байгаа юм.

Б.Батбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж