УИХ-ын чуулганы хуралдаанаар 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас хойш маш богино хугацаанд төсвийг боловсруулсан. Аравдугаар сарын 27-нд өргөн барьсан энэхүү төслийг арванэгдүгээр сарын 15-ны дотор хэлэлцэх заалттай тул гишүүд ийнхүү шуурхайлан ажиллаж байна.
Улсын төсөв бол У.Хүрэлсүхийн байгуулсан Засгийн газрын бодлого, зорилго, үйл ажиллагааг тодорхойлох нэг хэмжүүр юм. Гэтэл Засгийн газрын бодлого тодорхойгүй байна гэдэг шүүмжлэлийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлжээ. Тэрбээр чуулганы индэр дээрээс “Шанаа өгдөг сайдаас чинь бодлого гарахгүй байна” хэмээн хатуухан шүүмжилжээ.
Т.НОМИН