Оросын баячууд мөнгөө Европ руу гаргаж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Оросын баячууд мөнгөө Европ руу гаргаж байна

Эдийн засгийн өсөлт болоод улс төрийн шинэчлэл удааширч байгаагаас оросын баян бизнесмэнүүд Европыг сонирхох нь идэвхжиж байна. Тэд бэлэн мөнгөнөөс илүүтэй үл хөдлөх хөрөнгийг сонирхох болсон байна.

Оросоос гадагш урсах хөрөнгийн хэмжээ 2011 онд 31,2 тэрбум ам.доллар болоод байгаа. Тэр нь рублийн ханшид нөлөөлж, 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гадны хөрөнгө оруулалтыг татах бүтэлгүй байгаа оролдлогодоо улам хүч нэмэгдүүлэхийг ерөнхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путин нараас шаардаж байна. Баян хөрөнгөтнүүдийн дөнгөж 12 хувь нь хөрөнгөө рублиэр хадгалж байгааг пүрэв гаригт нийтлэгдсэн UBS AG болон Campden Media нарын судалгаа харууллаа.

Судалгаанд жилийн эргэлт нь 100 сая ам.доллар болдог, хувийн хөрөнгө нь 50 сая ам.доллар хүрсэн ажил хэрэгч хүмүүсийг хамруулжээ. Оросууд эрэлт удаашралтай байгаад түгшин хөрөнгөө Их Британи, Швейцарид шилжүүлэх болсон байна. Асуулгад хамрагдагсдын аравны ес нь хувийн мөнгөө аюулгүй байлгахын тулд гадаадад үл хөдлөх хөрөнгө хайж байна. Гэтэл өдгөөгөөс хоёр жилийн өмнө энэхүү судалгаанд хамрагдаж байсан хөрөнгөтнүүдийн гуравны нэг нь л ийм шийдвэрт хүрч байжээ.

2009 онд асуулгад хамрагдагсдын тавны хоёр нь мөнгө рублиэр хадгалдаг байсан бол одоо энэ үзүүлэлт таван хувь болтлоо буурсан байна. Оросын банкны систем, инфляци, рублийн байдал зэргээс тэд түгшиж байна.

Үл хөдлөх хөрөнгө нь бэлэн мөнгөнөөс найдвартай болсныг Campden Media"s Campden Wealth-ийн Лондонгийн салбарын гүйцэтгэх захирал Доминик Самюэлсон хэлж байна. Сардини, Францын өмнөд нутаг ба Лондон нь үл хөдлөх хөрөнгө худалдан авах хүсэлтэй орос баячуудын хамгийн түгээмэл чиглэл  болжээ. Forbes сэтгүүлийн мэдээгээр 2010 онд 62 байсан орос тэрбумтнуудын тоо 101 болон өссөн байна. Хэрэглээний эд барааны үнийн өсөлт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө нь баячуудын тоог нэмэгдүүлжээ.

Явуулж байгаа судалгаагаар сэжиг төрүүлэхгүйн тулд UBS групп тэднээс улс төрийн шалтгааныг асуугаагүй гэж Самюэлсон мэдэгдэв. Эдийн засагчид болон шинжээчид тэмдэглэхдээ ерөнхийлөгч Медведев Москвагийн захирагч Юрий Лужковыг огцруулсан, мөн ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн зэргээс үүдэн хөрөнгийн урсгал гадагш гарах нь нэмэгдсэн гэв. Путин, Медведев хоёрын хэн нь ч ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээр зарлаагүй байна.

Кремлийн хувьд харьцангуй тайван үед ч Оросын бизнес лидерүүд орон нутгийн болон бүсийн удирдлагын өөрчлөлттэй тогтмол тулгардаг байсан. Уламжлал болсноор оросууд наад зах нь нэг даргад мөнгө өгдөг нь хамгаалалт буюу “крыша” (Дээвэр) болдог байна. Том компаниуд оффшорын бүсэд бүртгэгдэн тэднийг Засгийн газар нь эсвэл өрсөлдөгч нар нь шүүхдэлгүйгээр авч чадахгүй байдалд орох нь их.  2008 онд албан тушаалдаа ороод Медведев авлигын эсрэг тэмцсэн боловч өндөр тушаалтнуудын дунд үл мэдэгдэх амжилт л олсон байна.

Нийтлэлийн эх сурвалж: Rich Russians Move Cash to Europe
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж