СХД-ийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдалтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.09-нд нийтлэгдсэн

СХД-ийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдалтай танилцлаа

СХД-ийн нэгдсэн эмнэлгийн нөхцөл байдалтай танилцлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын гаргасан захирамжийн дагуу Томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлын хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Тус эмнэлгийн хувьд, нийт батлагдсан 165 ортой бөгөөд дүүргийн 32 хорооны 0-16 насны 110 мянган хүүхдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг юм байна. Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан Томуу, томуу төст өвчний тархалт буурч, амьсгалын замын цочмог халдвар тодорхой хэмжээнд багассан тул хүүхдийн тасгууд хэвийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа талаар СХД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Галсанцэдэн мэдээлэл өглөө.

Энэ үеэр НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар БНСУ-ын “Бёгсан” группын “Хаац” компанийн хөрөнгө оруулалтаар тус эмнэлэгт суурилуулсан агааржуулалтын төхөөрөмжтэй танилцсан юм. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын санаачилгаар тус эмнэлэгт нийт 14 ширхэг агааржуулалтын төхөөрөмжийг туршилтын байдлаар суурилуулсан байна.

Ингэснээр хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасаг болон эрчимт эмчилгээний тасгийн дотоод агаарын чанарыг сайжруулж, нүүрсхүчлийн хий болон тоос тоосонцрын хэмжээг багасгах чухал ач холбогдолтой болохыг эмнэлгийн удирдлагууд хэлж байлаа.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж