Ньюс хөтөч: Утааны эсрэг жагсаалтай

Хуучирсан мэдээ: 2017.11.10-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Утааны эсрэг жагсаалтай

Ньюс хөтөч: Утааны эсрэг жагсаалтай

ӨНӨӨДӨР АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 10

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

ЛУС ТАХИХ, ГЭР БҮРЭХЭД САЙН

Сугар гараг. Билгийн тооллын 22, Найралт эх одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 17 цаг 24 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн.Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

  • АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Галт хоёр жил гаруй гүйцэтгэсэн албан томилолтоо дуусган, өнөөдөр нутаг буцах ажээ.

09.00

  • Монголын нэрт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан ‘ХХ зууны Монголын уран зохиолын үнэт зүйл ба Чадраабалын Лодойдамба’ олон улсын эрдэм шинжилгээний хурал  ‘Туушин’ зочид буудлын ‘Соёмбо’ танхимд болно. Таван орны эрдэмтэд оролцох хурал 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
  • 2014-2017 онд хэрэгжүүлсэн “Хүүхдийн тусламжийн утас-108 төсөл”-ийн үр дүнг танилцуулах, цаашдын зорилтыг тодорхойлох, уулзалт хэлэлцүүлэг “БЛЬЮ МОН ЦЕНТР”-ийн 5 давхарт болно.
  • Стандарт, хэмжил зүйн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулах ‘Үндэсний чанарын чуулган’ танхимын Үзэсгэлэнгийн танхимд эхэлнэ.

10.00

  • Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс олон нийт, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна. Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байранд болно.
  • Нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв НӨҮГ-аас хамтран зохион байгуулах “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн, худалдаа “Мишээл экспо” төвд нээгдэнэ.
  • МҮОНРТВ-ийн ‘Цагаан лавай’ студид ‘Ургацын далай’ нэвтрүүлгийн нэрэмжит ‘Алтан түрүү’ шагнал гардуулах ёслол болно.
  • Онцгой байдлын байгууллагын гурван үеийн чуулга уулзалт Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв дээр болно.

11.00 

  • Гандантэгчэнлин хийдийн Гандан дуганд 11.00-16.00 цагт “Бурхан багшийн чого”, Цогчин дуган буюу Очирдарийн дуганд 11.00-16.00 цагт ‘Дэмчигийн зан үйл’-ийн дэлгэр хурлыг хурна.

13.00

  • “Утааны эсрэг аав, ээжүүд“ ТББ-аас хотын захиргааны гадна талбайд тайван жагсаал хийнэ.

ӨНӨӨДРИЙН ЭВЕНТ

10.00

  • Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг дарс үйлдвэрлэгчийн 400 гаруй нэр төрлийн дарсыг танилцуулах олон улсын дарсны үзэсгэлэн, худалдаа WW Center Vineyard Restaurant-д болно.

19.00

  • М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын ХХIV уралдааны тэргүүн шагналт, Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын “Монгол сонгодог III” тоглолт The Corporate Hotel & Convention Centre-т болно.

17.30

  • Монголын Эмнести интернэшнл байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Б.Болорсайхан ‘Хүний эрхийн хамгаалагч’ сэдвээр илтгэл тавина. Их сургуулийн гудамж, AB төвийн 5 давхарт болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж