ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай баасан гаригт буюу энэ сарын 10-нд Вьетнамын Данан хотод болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр уулзалт товлосон тухай түүний туслах Юрий Ушаков ТАСС агентлагт мэдээлсэн байна.
Түүний мэдээлснээр талууд уулзалтын товыг маргааш буюу арваннэгдүгээр сарын 10-нд гэж тохирсон гэнэ. Уулзалтын үеэр Путин, Трамп нар дэлхийн халуун цэг болох Сирийн хямрал болон Солонгосын хойгийн асуудал мөн хоёр орны харилцааны асуудлаар хэлэлцэх ажээ.