УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, 2018 оны төсвийн хуультай хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ингэхдээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгаж байгаа юм.
Санал хураалгах шатанд гишүүд байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
Ашигт малтмалын тухай хуулийг төсвийн хуультай хамт оруулж ирсэн нь буруу. Тусгайд нь хэлэлцэхгүй бол хайгуулын хөрөнгө оруулалтаас татгалзах тал руугаа орж ирнэ. Үндэсний компаниуд дургүйцлээ илэрхийлнэ.Гадны хөрөнгө оруулагчид илүү хөрөнгө тавина. Манайд геологи уул уурхайн салбар хөгжөөд 30-аад жил болж байна.
Ийм байхад гадаадын орны хөрөнгө оруулагчтай үндэсний компаниуд бэлэн мөнгөөр өрсөлдвөл хүчрэхгүй.
Тусгай зөвшөөрлийг өргөдөлгүй болгож байгаа нь буруу. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг мөнгө гэж хармааргүй байна. Ихэнх нь шинжлэх ухааны ажил байдаг.
Нэмэлт, өөрчлөлт гэж байгаа боловч Үндсэн хуультай холбоотой асуудлууд хөндөгдөж байна.
Үүнээс гадна эрдсийн хуримтлалгүй талбайг яах вэ. Доод үнийг юу гэж авах вэ.
50 мянганы зурагдал хийгдээгүй, эрдэс хайгуул хийгээгүй байхад баримжаагүй. Хэдэн төгрөгийн бооцоо тавих юм.
Ийм байхад бүх талаар зурагдал нь хийгдчихсэн орны жишигт авч үзэж байгаа нь буруу.
Ойрын 20 жилд манайд уул уурхайн салбар тэргүүлсэн хэвээр байх болно гэвэл геологийн салбараа орхиж болохгүй. Хэтэрхий хөрөнгө цуглуулах нэрээр харах нь буруу.
Эсрэгээрээ ажлын байр бий болгож байгаа боломжоо хаана.
Лицензийн шилжүүлэлттэй холбоотой авлига хээл хахууль, хууль бус юм байгаа.
Гэтэл сонгон шалгаруулалт нэрийн дор харилцан адилгүй боломж олгож байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлана. Болж өгвөл тусад нь хэлэлцэж, салбарын дуу хоолойг сонсож байж хийх ёстой.
Г.ДАРЬ