23 галлерей бүхий музейн цогцолбор Лувр Абу Даби Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Абу Даби хотод энэ сарын 11-нд нээгдэх гэнэ. Орчин үеийн урлагийн музейн барилгын загварыг уран барилгачдын дээд шагнал Прицкерийн шагналын эзэн Францын архитектур Жан Нувель бүтээсэн гэнэ. Лувр Аби Дабиг таван жил барьсан бөгөөд нийт 650 сая ам.доллар зарцуулсан байна. Лувр Абу Дабиг Францын Засгийн газар болон Абу Даби хотын хооронд гэрээ байгуулсны 30 жилийн ойд зориулан босгосон гэнэ.
Лувр Абу Дабид Францын музейн сан хөмрөгөөс урт хугацааны лизингээр авсан хосгүй үнэтэй урлагийн бүтээлүүд болон арабын соёлын өвийг олон нийтэд толилуулах ажээ. Музейн дээврийг 8000 ширхэг од хэлбэртэй цагиргаар бүтээсэн нь нарны гэрэл чөлөөтэй нэвтрүүлэх зорилготой гэнэ. Арабын Нэгдсэн Эмиратын соёлын төв болсон Саадият арал дээр Луврын музей барьсан нь Абу Дабиг соёлын мекка болгох зорилготой ажээ.
Н.Энхтуяа