Крымээс эртний олдвор илрүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.11.09-нд нийтлэгдсэн

Крымээс эртний олдвор илрүүллээ

Крымээс эртний олдвор илрүүллээ

Крымийн Бахчисарайн дүүргийн Вилино тосгоноос археологичид эртний скифчүүдийн үеийн цайз рүү орох гол үүдийг олсныг түүх-археологийн “Неаполь Скифский” дархан цаазат газрын захирал Юрий Зайцев РИА Новости-п мэдээллээ.

Олдворыг лавшруулан судлахаар археологичид ажилдаа орсон байна.

“Тэнд эртний хотын туурь байсан. Тэнд өмнө малтлага хийгдэж байгаагүй юм билээ. Геосоронзонгийн тандалт хийсний үндсэн дээр юм олдож болох газруудыг тодорхойлсон. Гэхдээ шинэ зүйл олно гэж найдаагүй. Гэтэл манай эриний өмнө II зуунаас манай эриний I зуунд хамаарах цайзны гол үүд байж болох хэсгийг илрүүлсэн. Ийм олдвор Крымд ховор”хэмээн Юрий Зайцев ярилаа.

Гол хаалганы үлдэгдэл зарим хэсэг, мөн хамгаалалтын цэг байж болох үлдэгдэл зэрэг олдворыг одоогоор олоод байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж