Санкт Петербург хотын Петроградын эрэг дээрх “Аврора” хөлөг онгоцонд Октябрийн хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 7000 лиш цэцгээр хүндэтгэл үзүүллээ. Энэ ажлыг иргэний хөдөлгөөнийхөн санаачилсан бөгөөд түүхэн хувьсгалын ойн өдөр буюу арваннэгдүгээр сарын 7-нд цэцгээ тавьсан хэмээн нийгмийн сүлжээгээр дамжуулан олонд мэдээлжээ.
“ОХУ-ын иргэн бид дэлхийг донсолгосон энэ ойг дурсан “Аврора” хөлөг онгоц зогсож буй эрэг дээр хэдэн зуун улаан лиш цэцэг аваачиж тавилаа. Энэ бол үгүйсгэж, мартаж, бас ямар нэг тэмдэглэлт баяраар сольж болохгүй өдөр юм. Энэ бол манай үндэстний, манай төрийг товойлгон ялгаруулах үйл явдал, Оросын түүхийн салшгүй хэсэг” хэмээн тэд нийгмийн сүлжээндээ бичжээ.
Иргэний байгууллагынхан хэд хоногийн өмнөөс ийм акц хийх гэж байгаагаа зарлаж, хандив цуглуулж эхэлсэн бөгөөд нийтдээ 200 мянган рубль цугларчээ. Цугласан мөнгөөр бүгдэд улаан лиш цэцэг авахад 7000 ширхэг болсон ажээ.
1917 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр большевикууд Өвлийн ордон руу дайрах дохиог энэхүү “Аврора” хөлөг онгоцноос их буугаар буудан өгсөн юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ