Зургаан хувийн хүүтэй зээл хэзээ хэрэгжих вэ?

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Зургаан хувийн хүүтэй зээл хэзээ хэрэгжих вэ?

Монгол Улсын Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчид болон бага дунд орлоготой иргэдэд зориулан байрны зээлийн хүүг зургаан хувь болгож бууруулсан. Үүнтэй холбоотойгоор Орон сууцны санхүүжилтын корпорациас зээлийн хүүгийн шинэчилсэн төслийг боловсруулж, Засгийн газарт өргөн бариад байгаа  юм. “Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг шийдвэрлэнгүүт бага дунд орлоготой иргэдийг байржуулах ажлыг эхлүүлнэ“ хэмээн Барилгачдын холбооны ерөнхийлөгч М.Батбаатар хэллээ. Өнгөрсөн лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газраас 300 тэрбум бонд гаргахыг Сангийн сайдад үүрэгдсэн бол дээрх бондын 100 гаруй нь барилгын салбарт зарцуулагдах бололтой.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж