Аравдугаар сарын 29-нд Монгол Улс багийн спортоор анх удаа тивийн аваргаар шалгарч түүхэнд бичигдсэн билээ. Тодруулбал, Ази тивийн аварга аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын эрэгтэй шигшээ баг анх удаа алтан медалийн эзэн болсон юм. Тоглолтын үеэр Ази тивийн үнэ цэнэтэй тоглогчоор Э.Дөлгөөн нэрлэгдэж, цом гардан авч байсныг та бүхэн санаж байгаа байх.
Түүнийг Азийн царайлаг сагсчдын тоонд багтааж, хамгийн гоё үс засалттай залуу хэмээн онцолсноор цахим ертөнцөд олон эмэгтэй шүтэн бишрэгчидтэй болжээ. Харин Э.Дөлгөөний хувьд эхнэртэй, ой гарантай хүүтэй юм.
Э.Дөлгөөн “Манай нэг сагсчин найз биднийг танилцуулж байсан юм. Тэгээд л бие биедээ таалагдаж, үерхэж нөхөрлөөд, нэг гэрт орсон доо. Бид тун удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж байна” гэж нэгэн ярилцлагадаа дурджээ.
Э.БУРАМ