УИХ 2017 оны төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой шийдвэрээ гаргаснаар гацаанд ороод байсан хүүхдийн мөнгөний санхүүжилт шийдэгдлээ.
Хүүхдийн мөнгө эх үүсвэргүйгээс өнгөрсөн наймдугаар сараас эхлэн хүүхдийн мөнгө олголт зогссон.
Засгийн газрын зүгээс ирэх долоо хоногоос эхлэн найм, ес, аравдугаар сарын хүүхдийн мөнгийг олгох бодлого барьж байна. Нэг сая гаруй хүүхдэд хүүхдийн мөнгө олгох юм.
Г.ХОРОЛ