Хятадын Хууль зүйн сайдын айлчлал амжилттай болж өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2017.11.09-нд нийтлэгдсэн

Хятадын Хууль зүйн сайдын айлчлал амжилттай болж өндөрлөлөө

Хятадын Хууль зүйн сайдын айлчлал амжилттай болж өндөрлөлөө

Хууль зүй, дотоод хэргийн сайдын урилгаар БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнийн энэ сарын 06-08-ны өдрүүдэд хийсэн ажлын айлчлал амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн айлчлалаар дараах асуудлыг хөндөн ярилцсан байна.

-Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон БНХАУ-ын Хууль зүйн яам хооронд 2017-2021 онд хамтран ажиллах хөтөлбөрт гарын үсэг зурлаа.

-Манай хоёр улс Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ хоорондын гэрээг 2011 онд байгуулж, 2014 онд батламж жуух бичгээ солилцсоноос хойш багагүй хугацаа өнгөрч энэхүү гэрээний хэрэгжилтийг хангах механизм, хамтын ажиллагааг боловсронгуй болгох

-Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, БНХАУ-ын Хууль зүйн яам хооронд болон харьяа ижил төстэй байгууллагуудын хооронд харилцан туршлага солилцох, хамтран ажиллах арга хэмжээг тусгасан байна.

Түүнчлэн БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюн айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар нартай уулзаж, Багануур дахь хорих байгууллагын үйл ажиллагаатай танилцсан юм.

Эх сурвалж: ХЗДХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж