баримтлах үндсэн чиглэлийн биелэлтийн эхний улирлын тайлангаа гаргажээ. Төв банкны зүгээс инфляцийг нэг оронтой тоонд барина гэсэн
бодлогоо энэ улиралд хэрэгжүүлж чадсан ба үүнд махны нөөцийн бэлтгэл хангалттай байсан нь голлон нөлөөлжээ.
Мөн энэ хугацаанд Төв банк гадаад валютын нөөц 2 тэрбум 343.28 сая ам.долларт хүрч, оны эхнээс 2.4 хувиар буюу 55.5 сая
ам.доллараар өссөн байна. Төв банк хөрөнгийн захыг хөгжүүлэхэд тодорхой ажил
хийж ирснээ мөн тайландаа дурдсан байна. Худалдаа хөгжлийн банкнаас банкуудын
эдийн засгийн өсөлт болон
харилцагчдын санхүүгийн эрэлт хэрэгцээг хангах, тэдгээрт зориулсан бага хүүтэй, урт хугацаат бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор гаргасан 150
сая ам.долларын гурван жилийн
хугацаатай бондыг олон улсын хөрөнгийн зах зээл дээр
амжилттай арилжаалахад нь зөвшөөрөл олгож, дэмжлэг үзүүлсэн байна. Мөн Голомт банк болон Худалдаа хөгжлийн банкны охин компани болох “Ти
Ди Би Капитал” ХХК-ийн хувьд “андеррайтерын үйлчилгээ” болон “харилцагчийн нэрийн өмнөөс гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад үйлчилгээ” үзүүлэх зөвшөөрлийг дэмжиж СЗХ-нд тодорхойлолт гаргаж өгсөн байна. Тайлангийн дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж
сонирхоорой. http://www.mongolbank.mn/documents/moneypolicy/20110706_parliament.pdf