Хохирогчийг шинээр тогтоох шалтгаанаар Ц.Баярцогтыг шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2017.11.09-нд нийтлэгдсэн

Хохирогчийг шинээр тогтоох шалтгаанаар Ц.Баярцогтыг шүүх хурал хойшлов

Хохирогчийг шинээр тогтоох шалтгаанаар Ц.Баярцогтыг шүүх хурал хойшлов

Иргэн Ц.Баярцогтыг шүүх хурал өнөөдөр /2017.11.09/  гурав дахь удаагаа хойшиллоо. Гэхдээ түүнийг гудамж талбайд танхайрсан үйлдлээр нь биш тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан  шүүх байсан юм. Ц.Баярцогтын сэрдэгдсэн энэхүү хэргийг өмнө нь Сэлэнгэ аймгийн шүүх хоёр  удаа шүүсэн ч, өмгөөлөгчдийн хүсэлтээр өнөөдрийг хүртэл хойшлоод байсан бол энэ удаад хохирогч шинээр тогтоох шалтгаанаар дахин 20 хоногоор шүүх хурлыг хойшлуулсан байна. 

Тодруулбал, Ц.Баярцогтын сэрдэгдсэн хэргийн хохирогч нь өөр албан тушаалд томилогдон очсон. Тиймээс шинээр өөр хохирогч олж тогтоох ёстой гэж Сэлэнгэ аймгийн шүүх үзэж, арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн 09.30 цаг хүртэл хурлыг хойшлуулсан юм. Гэхдээ Ц.Баярцогтын таслан сэргийлэх арга хэмжээнд өөрчлөлт оруулаагүй. Ингэснээр Ц.Баярцогт гадуур батлан даалтад хэвээр байгааг эх сурвалж мэдээллэв.

Учир нь, Сэлэнгэ аймгийн шүүх өнгөрсөн аравдугаар 18-ны өдөр болсон шүүх хурлаас Ц.Баярцогтыг батлан даалтад гаргаж, Улаанбаатар хот болоод Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хориглосон шийдвэр гаргасан юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж