АНУ-ын гурван сагсан бөмбөгч Хятадын Ханжоу хотын тансаг зэрэглэлийн Louis Vuitton дэлгүүрээс хулгай хийсэн хэргээр баривчлагджээ. Энэ хэрэг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын айлчлалын өмнөх өдөр болсон байна. Калифорни, Лос Анжелесын их сургуулийн (UCLA) сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин Ли Ангело Болл, Коди Райли, Жайлен Хилл нарыг өчигдөр батлан даалтад гаргасан боловч Ханжоу дахь тансаг зэрэглэлийн зочид буудлаасаа гарч явахыг хоригложээ. Ханжоу хотын цагдаагийн газраас тэдний сургуулиуд руу албан бичиг явуулсан байна. Хулгайн хэрэгт холбогдсон америк тамирчдын хэрэг шийдэгдэх хүртэл хэдэн долоо хоног магадгүй хэдэн сар ч болж магадгүй ажээ.
Калифорни, Лос Анжелесын их сургуулийн сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан ням гаригт Хятадад онгоцноос бууж, тэмцээнийг ивээн тэтгэгч Алиабаба группын үйл ажиллагаатай танилцахаар Ханжоуд очсон байжээ.
Н.Энхтуяа