Багш нарт урамшууллын 516 мянган төгрөг олгоно

Хуучирсан мэдээ: 2017.11.09-нд нийтлэгдсэн

Багш нарт урамшууллын 516 мянган төгрөг олгоно

Багш нарт урамшууллын 516 мянган төгрөг олгоно

Багш нарын 2017 оны цалинд урамшууллын 516 мянган төгрөгийг олгохоор болсон талаар БСШУСЯ-аас мэдэгджээ. Энэ талаар Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооноос өнөөдөр /2017.11.09/ мэдээлэл хийлээ.

Ингэхдээ зөвхөн багш нарт бус боловсролын салбарт буюу сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиудын нийт ажилчдад олгох юм байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр өмгөөлөгч Г.Батбаяр хэлэхдээ “Багш нарын ажил хаялтын тэмцэл гурван сарын турш үргэлжилсэн. Улмаар гурван яамтай 10 хоногийн турш хэлэлцээр хийснээр тодорхой үр дүнд хүрлээ. 12 дугаар сарын 20-ны өдөр гэхэд санал бодлын эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурснаар 516 мянган төгрөгийг Сангийн яамнаас сургууль бүрийн сан руу шилжүүлэхээр болсон. Мөн 2018 оны нэгдүгээр сараас эхлэн сар бүр үндсэн цалингийн хэмжээг нэмэгдүүлэх боломж нээгдэж байгаа. 2018 оны нэгдүгээр сараас долдугаар сар хүртэл 50 хувь, долдугаар сараас 2019 оны нэгдүгээр сар хүртэл дахин 50 хувиар, дахин 2020 оны нэгдүгээр сар хүртэл 50 хувь нэмэгдүүлснээр нэг сая зургаан зуун жаран мянган төгрөгт хүргэхээр ажиллаж байна” гэв.

Харин Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Лувсандорж “Хэдийгээр бид 2017 онд үндсэн цалинг 50 хувиар нэмүүлнэ гэсэн заалтандаа хүрч чадаагүй ч гэсэн. Зохих үр дүнд хүрч, талуудтай хэлцэл үргэлжилж байна. Энэ хэлцлийн үр дүн болон талуудын гарын үсэг зурсан баримт бичиг гарах хүртэл багш нар маань анхаарлаа хандуулж нэг зорилгын дор нэгдээрэй” гэсэн юм.

2018 оноос цалин нэмүүлнэ гэж буй багш нарын цалингийн төсөв хаанаас хэрхэн гарах нь тодорхойгүй, үүрэг хүлээсэн яам, байгууллагын ажил гэдгийг тэд хэлж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж