Германы дээд шүүх гурав дахь хүйсийг хүлээн зөвшөөрөв

Хуучирсан мэдээ: 2017.11.09-нд нийтлэгдсэн

Германы дээд шүүх гурав дахь хүйсийг хүлээн зөвшөөрөв

Германы дээд шүүх гурав дахь хүйсийг хүлээн зөвшөөрөв

Германы дээд шүүх лхагва гаригт хууль тогтоогчид гурав дахь хүйсийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэдэг шийдвэр гаргажээ.

Хэрэв энэ хууль батлагдвал ХБНГУ эрэгтэй, эмэгтэй хүйсээс гадна хүйсээ сольсон хүмүүсийг гурав дахь хүйстнээр бүртгэсэн Европын анхны улс болох юм. ХБНГУ-ын дээд шүүх одоо хүчин төгөлдөр буй хуулийн тогтолцоонд гурав дахь хүйс гэсэн заалт байхгүй учраас тэднийг эрэгтэй эсвэл эмэгтэй гэж бүртгэх нь үндсэн хуульд харшилж байна гэж үзжээ.

2013 онд ХБНГУ ийм хүмүүст  ямарваа нэг анкет бөглөхдөө хүйс заасан хүснэгтийг хоосон үлдээж болохыг зөвшөөрсөн  нь Европын холбоонд анхных болсон юм.

ХБНГУ-ын дээд шүүх хууль тогтоогчдод энэ хуулийг 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө хэлэлцэж батлахыг үүрэгджээ.  ХБНГУ-ын дотоод хэргийн сайд Йоханнес Димрот хэлэхдээ “Холбооны засгийн газар шүүхийн шийдвэрийг бүрнээ хүндэтгэж,  хэрэгжүүлэх болно” гэжээ.

НҮБ-ын явуулсан судалгаанаас харахад дэлхийн хүн амын 0.5-1.7 хувь нь эрэгтэй, эмэгтэй хүйсийн алинд нь ч хамаарахгүй төрдөг ажээ.  Зөвхөн энэ шалтгаанаар холимог хүйсийн хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчид доромжлол, дарамт шахалт, ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийн бай болдог байна.

ХБНГУ-ын Эмнести интернэйшнл байгууллагын ЛГБТ эрхийн төлөө тэмцэгч Маяа  ‘ЛГБТ хүмүүс бүх л амьдралынхаа турш биеийн болон сэтгэлзүйн асар хүнд дарамтыг туулдаг” гэсэн юм.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж