Хүй долоо худагт адууны халдварт өвчин гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

Хүй долоо худагт адууны халдварт өвчин гарчээ

Улсын баяр наадам хаяанд ирсэн энэ үед Хүй долоо худагт уяачид шандаст хурдан хүлгээ баяр наадамд сойхоор гал болон гараад байгаа. Харамсалтай нь, түүхт ой давхцсан их баяр наадмын өмнө адууны гоц халдварт өвчин гарч, Хүй долоо худагт байгаа зарим морьдод гоц халдварт өвчний шинж илэрсэн байна. Ямартай ч халдварын шинж илэрсэн морьдыг тусгаарлаж, Нийслэлийн мал эмнэлгийн газраас 500 гаруй адуунаас шинжилгээ аваад байгаа аж. Шинжилгээний эцсийн хариу өнөөдөр орой гарах боловч урьдчилсан байдлаар вирусаар үүсгэгддэг цочмог явцтай адууны халдварт томуу өвчин хэмээн таамаглаж байгаа юм. Хөдөө, орон нутагт баяр наадам эхэлсэн энэ үед нийслэлээс гадна Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган зэрэг аймагт адууны томуу өвчин гараад байгаа. Томуу нь адууны биеийн халуун 39-40 хэм хүрч, хүчтэй ханиалгах, чичирч зогсох, ил харагдах салст бүрхүүлүүд нь үрэвсч улайх, хамраас нь салслаг шингэн нус гоожих, ноймоорч зогсох зэрэг шинжээр илэрдэг ажээ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж