Авлигын хэргээр баривчлагдсан ханхүү Аль-Валид бин Талал гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2017.11.09-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Авлигын хэргээр баривчлагдсан ханхүү Аль-Валид бин Талал гэж хэн бэ?

Авлигын хэргээр баривчлагдсан ханхүү Аль-Валид бин Талал гэж хэн бэ?

Саудын Арабт өргөн хүрээтэй авлигын эсрэг ажиллагаа явагдаж байна. Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдөр /2017.11.05/ авлигын хэрэгт 11 ханхүү, Засгийн газрын дөрвөн сайд болон 20 гаруй экс сайдууд холбогдон баривчлагдсан билээ. Угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салманы тэргүүлсэн шинэ мөрдөн шалгах хороо ажлаа эхэлмэгцээ том хэмжээний баривчилгаа явуулсан нь энэ юм.

Авлигын хэргээр хорих ангийн хаалгыг татаад буй ханхүү нарын нэрсийг Аль-Иктисадия сонин зарласан байна.Тэдний дунд Саудын Арабын томоохон бизнес эрхлэгч, “Citigroup” эзэмшигч, ханхүү Аль-Валид бин Талал байсан аж.

Авлигын хэргээр хорих ангийн хаалгыг татаад буй Саудын Арабын ханхүү Аль-Валид бин Талал гэж хэн бэ?

Саудын Арабын томоохон бизнес эрхлэгч, “Citigroup” эзэмшигч, ханхүү Аль-Валид бин Талал

Forbes сэтгүүлийн мэдээллээр, хунтайж Аль-Валид бин Талал нь 19 тэрбум ам.долларын хөрөнгөтэй аж. Тэрбээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 45-т бичигддэг юм байна. Аль-Валид бин Талал нь өдгөө 62 настай бөгөөд Саудын Арабын анхны хааны ач бөгөөд удаах хаадын үеэл юм.

Бин Талал нь Саудын Арабын томоохон бизнес эрхлэгч. Тэрбээр ‘Kingdom Holding Company’ хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл компанийг удирдаж байна. Мөн Citigroup санхүүгийн корпорацийн томоохон хувьцаа эзэмшигч, 21st Century Fox медиа компанийн хоёр дахь том хувьцаа эзэмшигч ажээ.

Тэрбээр АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трампын Нью-йорк дахь Plaza Hotel зочид буудлын хяналтын зөвлөлийн эрхийг нь худалдан авсан байдаг. Гэхдээ 2015 оны 12 дугаар сард тэр твиттерт Дональд Трампын улс төрийн карьерийг хүчтэй шүүмжилсэн удаатай. Тэрбээр Трампыг “АНУ төдийгүй Бүгд Найрамдах намын шившиг” хэмээн шүүмжилж, түүнийг ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаас нэрээ татахыг зөвлөж байсан юм. Үүний хариу АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бин Талал хунтайж нь эцгийнхээ хөрөнгөөр АНУ-ын улс төрчдийг хянахыг хүсдэг хэмээн мэдэгдсэн ажээ.

Бин Талал хунтайж Саудын Арабын нийгмийн амьдралд эмэгтэйчүүдийн оролцоог дэмждэг гэдгээрээ алдартай. Тодруулбал, тэр эмэгтэйчүүд автомашин барих эрхтэй гэж үздэг бөгөөд улсын түвшинд шинэчлэл хийх шаардлагатай гэж үздэг нэгэн билээ. Нэг удаа тэр нэгэн охины боловсролд хөрөнгө оруулсан бөгөөд тэр охин нь өнөөдөр Саудын Арабын анхны эмэгтэй нисгэгч болжээ. Үүний зэрэгцээ, хунтайж хүмүүнлэгийн үйлсэд өөрийн хөрөнгийн ихэнх хэсгийг хандивлахад бэлэн гэдгээ мэдэгдээд буй.

The New York Times мэдээлснээр, өнгөрсөн аравдугаар сард бин Талал барууны хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Aramco газрын тосны төрийн өмчит компанийг хувьчлах боломж болон криптовалютын тухай ярьжээ.

Харин The Guardian сэтгүүлийн шинжээч хэрвээ хунтайж үнэхээр баривчлагдсан бол Саудын араб болон Олон улсын бизнесийн нийгэмлэг шокийн байдалд орно гэсэн үг хэмээн үзжээ.

Саудын Арабын томоохон бизнес эрхлэгч, “Citigroup” эзэмшигч, ханхүү Аль-Валид бин Талал

Саудын Арабын томоохон бизнес эрхлэгч, “Citigroup” эзэмшигч, ханхүү Аль-Валид бин Талал

Саудын Арабын томоохон бизнес эрхлэгч, “Citigroup” эзэмшигч, ханхүү Аль-Валид бин Талал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж