Хуучирсан мэдээ: 2017.11.09-нд нийтлэгдсэн

NEWPLUS

Жигүүрээ дэлгэх цаг

Хөгжлийн бэрхшээлтэй ч хөлөөрөө чадварлаг зурдаг С.Намуунцэцэг охинтой таныг танилцуулъя.

Намуунаа энэ хавар “Анима” дүрслэх урлаг, дизайны сургуулийн уран зургийн ангийг төгссөн. Одоогоор чөлөөт уран бүтээлч нэрэн дор гэртээ зургаа зурдаг. Өнгөрсөн хугацаанд хоёр ч үзэсгэлэнгээ гаргаж амжсан охин дахин үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Нэг зураг бүрэн зурж дуусгахын тулд заримдаа бүтэн сарын хугацаа зарцуулдаг тэрбээр “Өдөр хүмүүсийн хөдөлгөөнд анхаарал төвлөрч чаддаггүй. Харин шөнө илүү сайн төвлөрдөг. Тиймээс ихэвчлэн шөнө зургаа зурдаг” гэж ярилаа. Биднийг уулзах үеэр Намуунаа “Жигүүрээ дэлгэх цаг” бүтээл дээрээ ажиллаж байсан юм. Өөрийнхөө бодол, хүслийг буулгаж буй түүний шинэ бүтээлээр энэ ярилцлагаа нэрлэмээр санагдав.

Өөрийн гэсэн урлантай болж, бие дааж амьдрах нь Намуунаа охин болон түүний ээж Ч.Энхсаран нарын зорилго болжээ. Хөгжлийн бэрхшээлтэй гэж хойш суулгүй, сурсан чадвараараа өөрийгөө хөгжүүлж буй охины гэгээлэг ертөнцөөр аялна уу.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж