Засаг дарга нарын үргүй зардал

Хуучирсан мэдээ: 2017.11.09-нд нийтлэгдсэн

Засаг дарга нарын үргүй зардал

Засаг дарга нарын үргүй зардал

Нийслэл, дүүргийн Засаг дарга нар Авлигатай тэмцэх газрын шалгалтад бүдэрлээ Байгалийн гамшигт үзэгдэл болон техникийн холбогдолтой томоохон осол болж тухайн аймаг, дүүрэг, сумд хохирол гарвал түүнийг арилгахад зориулж Засаг дарга нар нийт баталсан төсвийнхөө 30 хувийг нөөцдөө авч үлддэг журамтай аж. Гэтэл гамшиг, ослын хохирлыг арилгахад чиглэсэн энэ хөрөнгийг Засаг дарга нар шагнал урамшуулал, баяр наадам, хүлээн авалт, тэмцээн уралдаан зохион байгуулахад зарцуулж байсан нь Авлигатай тэмцэх газрын шалгалтаар илэрчээ. Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нь есөн хүнийг ажлаас халж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гэж нийт 74.6 сая төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөсөө өгчээ.

Дүүргүүдийн Засаг дарга нар ч энэ хөрөнгөө зориулалтын бусаар ашигласаар байна.

Багахангай дүүрэг

  • “Шинэ жилийн баяр”-ыг тэмдэглэн өнгөрүүлэхэд 4.6 сая төгрөг,
  • “Санхүү, эдийн засгийн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан шагнахад 5.1 сая төгрөг,

Баянзүрх дүүрэг 

  • Волейболын тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг урамшуулахад 1.7 сая төгрөг,
  • Сагсан бөмбөгийн лигийн тэмцээн зохион байгуулахад 27.3 сая төгрөг,

Чингэлтэй дүүрэг

  • Шагнал, урамшуулалд 132 сая төгрөг,  

Налайх дүүрэг

  • Буцалтгүй тусламжид 2015 онд 1.9 сая төгрөг, 2016 онд найман сая төгрөг, 2017 оны нэгдүгээр улиралд найман сая төгрөг,
  • Уралдаан тэмцээнд 2015 онд 59.4 сая төгрөг, 2016 онд 40 сая төгрөг, 2017 оны нэгдүгээр улиралд долоон сая төгрөг,
  • Шагнал урамшуулалд  2015 онд 22 сая төгрөг, 2016 онд зургаан сая төгрөг, 2017 оны нэгдүгээр улиралд таван сая төгрөг,
  • Бусад санхүүгийн дэмжлэгт 2015 онд 57.8 сая төгрөг,  2016 онд 62.3 сая төгрөг, 2017 оны нэгдүгээр улиралд 17 сая төгрөг,
  • Баяр наадамд 2016 онд 26.7 сая төгрөг, 2017 оны нэгдүгээр улиралд 2.6 сая төгрөг,

Сүхбаатар дүүрэг

  • 2015 онд Одонтой эхчүүдэд хүндэтгэл үзүүлэхэд 18.7  сая төгрөг, 2016 онд 32 сая төгрөг,  2017 онд 69.2 сая төгрөг
  • Ахмадуудад хүндэтгэл үзүүлэхэд  2016 онд 75.3 сая төгрөг, 2017онд 121.9 сая төгрөг,
  • Цагаан сараар, 84.5 сая төгрөг

Сонгинохайрхан дүүрэг 

  • Шагналд 2015 онд 9.9 сая төгрөг,
  • Тэмцээн уралдаан, наадам, туршлага солилцох аялалд 2016 онд 18.6 сая төгрөг,
  • Хүндэтгэл үзүүлэх, баяр тэмдэглэх, мэндчилгээ хүргэхэд 25.3 сая төгрөгийг тус тус зориулалтын бусаар зарцуулжээ.

Ингэж Засаг даргын нөөц хөрөнгөөс шагнал, урамшуулал, тэмцээн уралдаан, наадам, туршлага солилцох аялалд, хүндэтгэл үзүүлэх, баяр тэмдэглэх, мэндчилгээ хүргэх зэрэг зардалд нийтлэг зарцуулсан нь буруу. Гэнэтийн осол гамшиг болоод айл өрхийг нүүлгэн шилжүүлэх болбол Засаг дарга нар мөнгөгүй сууж байна.

Тиймээс даруй Сангийн сайдын тушаалаар 2012 онд батлагдсан Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журмыг яаралтай өөрчлөлт оруулах шаардлагатайг Авлигатай тэмцэх газар онцлов. Өөрөөр хэлбэл, Засаг даргын нөөц хөрөнгөд жилдээ дунджаар 400-600 сая төгрөг тусгагддаг байна. Энэхүү хагас тэрбум шахуу төгрөгийг буюу төсвийн хөрөнгийг гэнэтийн осол, байгалийн давагдашгүй аюулд нь зориулалтын дагуу нь зарцуулах шаардлагатай гэж Авлигатай тэмцэх газар үзжээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж