“Монгол шатар-2011” тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.07.09-нд нийтлэгдсэн

“Монгол шатар-2011” тэмцээн болно

Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойд зориулан Монголын шатрын холбооноос “Монгол шатар-2011” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээний бүртгэл өнөөдөр “Мончесс” клубт 10.00-16.00 цагийн хооронд үргэлжилж, маргаашнаас буюу 10-ны өдрөөс эхлэн 12-ныг хүртэл Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимд тэмцээн зохиогдох юм. Оюуныг дээдэлдэг Монгол түмний үндэсний уламжлалт ардын наадмын нэг төрөл болох Монгол шатрыг сэргээх, нийт ард иргэдийг уриалан дуудах, дэлхий дахинд Монгол шатрыг таниулах, монгол ахуйг сурталчлах зорилготой “Монгол шатар-2011” тэмцээнд эрэгтэй 128, эмэгтэй 64 шатарчин оролцож, ам авч, хасагдах системээр тоглох юм байна. Сонирхуулахад, тэмцээний даваа болгонд шатарчид ам авах бөгөөд Спортын мастер буюу түүнээс дээш цолтой шатарчид цолны эрэмбээр ам авах гэнэ. Харин Спортын дэд мастер буюу түүнээс доош цолтой шатарчид Монголын шатрын холбооны рейтингийн дарааллаар ам авна. Даваа нь хоёр өргөөс бүрдэх ба тэнцсэн тохиолдолд хоёр блиц өрөг тоглох юм байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ц.Батсайхан /99009572/, шүүгчээр Б.Нямдаваа /99027145/ нар ажиллах ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж