Их ойнуудыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Биеийн тамир, спортын салбарынхныг төрийн одон медалиар шагнаж урамшуулах зарлиг гаргасан байна. Төрийн хишиг хүртэгсдэд шагналыг нь маргааш буюу долдугаар сарын 10-ны 10.30 цагаас “Улаанбаатар” зочид буудалд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нар гардуулах юм. Тус зочид буудалд Азийн спортын менежментийн VII их хурал болж байгаа билээ.
Б.Цагаанбаатар