Марка: Ах нарыгаа битгий оролдоорой

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

Марка: Ах нарыгаа битгий оролдоорой

Марка: Ах нарыгаа битгий оролдоорой

Монголын бүжгийн урлагийг өнөөгийн түвшинд хүртэл ганцаараа хөгжүүлж ирсэн гэх ‘Аймар’ продакшны Төөгөөгийн яриа 1990-ээд оны реп залуусын  эгдүүцлийг төрүүлээд байна.

Тухайн үед реп урлагийг ид хөгжүүлж, залуусыг байлдан дагуулж ирсэн ‘Хар тас’ хамтлагийн Марка Төөгөөд хандан ‘Тэр нэг нусан буу ‘Аймар’ продакшнд байдаг эх захаа мэддэггүй бацаанд хэлье. Ах нарыгаа битгий оролдоорой. Хэдэн мянган реперүүд байгаа шүү. Дахиад үг савах юм бол бид зүгээр өнгөрөөхгүй гэдгийг санаж ав’ гэжээ. Ийнхүү тэрбээр ‘Реп челленж’-ийг эхлүүлсэн бөгөөд түүнд 1990-2000 оны ‘Одод болохын хүслэн’ тэмцээнд оролцож байсан хамтлагууд идэвхтэй оролцож нэг нэгнээ уриалан дуудсаар байгаа юм. 

Хип хоп гэх урсгалыг бий болгож олон залуусын зүрх сэтгэлийг хөдөлгөж байсан 1990-ээд оны реперүүд реп челленж аяныхаа хаалтыг 11-ний өдөр UB PLACE-ийн концертын их танхимд хийнэ. 

Уг тоглолт 1990-ээд онд толгой цохиж явсан реп хамтлагууд цугларах гэнэ. Тоглолтод оролцож байгаа хамтлагууд 20-н жилийн дараа эргэн нэгдэж, нэг тайзан дээр ширүүхэн тулааныг өрнүүлэх гэж байна. Дош, дошны шилдэг реперүүдийн 20-н жилийн дараах ‘тулаан’-д дараах хамтлагууд оролцоно.

  • Хар Тас
  • Хар Сарнай
  • Сүнс
  • ICE TOP
  • Мон Та Реп
  • Дижитал
  • MR.Dogss
  • DJ UUJII

Э.СОСОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж