Меган Фокс бол гоо сайхны мэс заслын гайхамшигт жишээ гэсэн цуу яриа жүжигчин бүсгүйг залхаасан гэнэ. Тэрбээр энэ хов живийг намдаахын тулд “Facebook” хуудсандаа нүүрний хувирлыг янз бүрээр харуулсан зургаа оруулж “Гоо сайхны мэс засал хийлгэсэн хүний хийж чадахгүй зүйлс” гэж бичжээ. Жүжигчин бүсгүй өөрөө дарсан болов уу гэмээр хөмсгөө зангидсан, гайхсан, үрчийсэн зургаа тавьж, косметик мэс засал хийлгээгүй гэж нотлохыг хичээсэн ажээ. Меган Фокс өнгөрсөн жил “Allure magazine” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа урууландаа силикон шахуулсан гэх цуу яриаг үгүйсгэсэн юм. Тэрбээр “Энэ бол миний уруул. Надад гоо сайхны мэс засал хийлгэх шаардлага байхгүй” гэж ярьсан байна. Гоо сайхны мэс заслыг эсэргүүцдэг Меган Фокс “Өөрөө өөрийгөө сайн дураараа зүсүүлэх хүсэл хаанаас төрдгийг би мэдэхгүй. Гэвч ийм хүмүүс эхлээд сэтгэл зүйчид хандах нь зөв байх” гэжээ.
Н.Энх