Молекул биологийн лабораторитой болов

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

Молекул биологийн лабораторитой болов

Молекул биологийн лабораторитой болов

Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн нэгдсэн тасаг болон Молекул биологийн лаборатори, Цахилгаан шаттай болж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ шинэ шатанд гаргажээ.

Тус нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ нь 56 жилийн түүхтэй ч анх удаа бие даасан тасаг болж, нарийн мэргэжлийн дөрвөн эмч, зургаан сувилагчтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн молекул биологийн лабораторийг Монгол Улсын хэмжээнд хөдөө орон нутгаас Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэг анх удаа үйлчилгээндээ нэвтрүүлжээ.  Мөн цахилгаан шаттай болсноор өвчтөнүүддээ хөнгөн шуурхай, аюулгүй үйлчилгээг үзүүлэх боломжтой болсон байна.

Ирэх 2018 онд дурангийн мэс заслын тасаг байгуулж, тэндээ бүх төрлийн хагалгааг өөрсдөө хийдэг болох. Цаашлаад Эрдэнэцагаан суманд нэвтрүүлээд байгаа эмнэлгийн мобайл технологийг бусад суманд нэвтрүүлэх, уламжлалт эмнэлэг ашиглалтад оруулах, жирэмсэн эх төрөхийн өмнө болон төрсний дараа амрах 40 ортой эмнэлэг барих зэрэг олон ажил хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ бүхэн аймгийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагджээ.

Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн нэгдсэн тасаг, цахилгаан шат, молекул биологийн лабораторийг байгуулах төслийг ‘Цайрт минерал’ ХХК хөрөнгө оруулж, шийдвэрлэсэн байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж