Япон залуус Азийн АШТ-ий эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

Япон залуус Азийн АШТ-ий эрхээ авлаа

Япон залуус Азийн АШТ-ий эрхээ авлаа

Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний “I” хэсгийн гурав сүүлийн тоглолтууд өнөөдөр эхэллээ.

Хэсгийн эхний хоёр тоглолтдоо хожсон Япон, Тайландын багууд 12:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хэсгийн тэргүүн байрын төлөө хүч үзэв. Хоёр тоглолтод 14 гоол оруулж, нэгийг ч алдаагүй байсан Японы эсрэг Тайландууд маш нягт хамгаалалт хийж, эхний хагаст гоолгүй тэнцсэн.

Харин хоёр дугаар үеийн 62 минутад “Хөх самуурайнууд”-аас 9 дугаартай Кёосүке Тагава гоол оруулж, тооны харьцааг нээсэн. Хэдийгээр Тайландын багийн 14 дугаартай хагас хамгаалагч Чоканан Сайма-Ин 65 дахь минутад тоог тэнцүүлсэн ч нэг минутын дотор Японы 9 дугаартай тоглогч дахин нэг гоол оруулж, баг нь тэргүүллийг авлаа. Тэгснээр үндсэн цаг 2:1-ээр Японы талд өндөрлөж, Аралын улсын баг тамирчид 2018 оны Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхээ авав. Харин манай шигшээ баг 16:00 цагаас Сингапурын багтай нэр төрийн төлөөх чухал тоглолт хийнэ. Та бүхэн МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд цуглаж шигшээ багаа дэмжээрэй.

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж