Азийн 19 хүртэлх насны АШТ-ий эрхийн төлөөх тэмцээний “I” хэсэгт хүч үзэж буй Монголын залуучуудын шигшээ баг өнөөдөр 16:00 цагаас хэсгийн сүүлийн тоглолтоо Сингапурын багтай хийнэ.
Хоёр баг дараагийн шатанд шалгарах нь боломжгүй болсон ч өнөөдөр улс эх орныхоо нэр төрийн төлөө тоглож, заавал хожихыг хичээх нь дамжиггүй. Өмнө 2015 онд Монгол, Сингапурын 23 хүртэлх насны шигшээ багууд тоглоход 2:2-оор тэнцэж байсан. Харин 19 хүртэлх насны шигшээ багуудын хувьд анх удаа учраа таарч байгаа нь энэ юм. Нутагтаа тоглож байгаа манай багт үзэгч хөгжөөн дэмжигчид хамгийн том давуу тал болж байгаа. Тиймээс хөгжөөн дэмжигч та бүхэн 16:00 цагаас МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэж ирж, шигшээ багаа дэмжээрэй.
Эх сурвалж: МХБХ