“Салаавч” Ц.Баярцогт нарт холбогдох хэргийг маргааш шүүнэ

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

“Салаавч” Ц.Баярцогт нарт холбогдох хэргийг маргааш шүүнэ

“Салаавч” Ц.Баярцогт нарт холбогдох хэргийг маргааш шүүнэ

Албан үүргээ гүйцэтгэж байсан замын цагдаа руу “салаавч” гаргаж танхайрсан Ц.Баярцогтыг маргааш шүүнэ.  Гэхдээ түүнийг гудамж талбайд танхайрсан үйлдлээр нь биш тусгай хамгаалалттай газарт хууль бусаар хайгуул, олборлолт явуулж, байгальд хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шүүх юм. Ц.Баярцогтын сэрдэгдсэн энэхүү хэргийг өмнө нь  Сэлэнгэ аймгийн шүүх хоёр  удаа шүүсэн ч, өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшилсон.  

Анх аравдугаар сарын 5-нд хурал товлогдсон ч Ц.Баярцогтын өмгөөлөгч ирээгүй шалтгаанаар хойшилсон. Харин хоёр дахь удаагаа буюу аравдугаар сарын 18-ны өдөр тэрбээр өмгөөлөгчөө сольсон тул хоёр шинэ өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй танилцах хүсэлт гаргасан байдаг. Өмгөөлөгчдийн энэ хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, хэргийг шүүх хурлыг 22 хоногоор буюу арваннэгдүгээр сарын 9-ний өдөр хүртэл хойшлуулсан юм.

Мөн хоёр дахь шүүх хурлын үеэр улсын яллагчийн зүгээс Ц.Баярцогтод холбогдох хэргийг бусад зургаан хүний хэргээс тусгаарлах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавьсан ч хүлээж аваагүй. Гэвч энэ хурлаар шүүгч Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих байранд саатуулагдаж байсан Ц.Баярцогтыг батлан даалтад гаргаж, Улаанбаатар хот болоод Сэлэнгэ аймгаас өөр газарт зорчихыг хориглосон юм.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж