67 дахь удаагийн Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд оролцохоор цэнхэр гаригийн өнцөг булан бүрээс ирсэн бүсгүйчүүд БНХАУ-ын Хайнань мужийн Санья хотноо цугларлаа. “Дэлхийн мисс-2017”-д оролцохоор нийт 126 улсын бүсгүй ирсэн байна. Шийдвэрлэх шалгаруулалт энэ сарын 18-нд тус хотноо болох юм.
Дэлхийн миссийн тэмцээнд БНХАУ-ыг төлөөлөн Шаньдун мужийн Ван Чэнг Шү хэмээх бүсгүй оролцох аж. Хятад бүсгүй дэлхийн миссээр тодорч байсан тохиолдол цөөнгүй бий. Тухайлбал, 62 дахь удаагийн дэлхийн мисс шалгаруулах тэмцээн 2012 онд ӨМӨЗО-ы Ордос хотод болоход 116 мисс өрсөлдсөнөөс Хятадын мисс Ю Вэнь Шиа титмийн эзэн болж байсан. Үүнээс өмнө 2007 онд 57 дахь удаагийн тэмцээнд мөн БНХАУ-ын мисс Жан Жилинь түрүүлж байжээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ