ТБХ: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2017.11.08-нд нийтлэгдсэн

ТБХ: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

ТБХ: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр 2017 оны төсвийн тодотголд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Хоригийг байнгын хорооны гишүүдийн 81,2 хувь нь дэмжсэнгүй.

Хуралдааны үеэр дараах гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН:

-Төрийн албан хаагчийн урамшууллыг цалингийн нэмэгдэл болгож өгөх ёстой. Багш, эмч нар цалингийн нэмэгдэл шаардаж байгаа. Сүүлийн 10 гаруй жилд мөнгө тараах байдал тогтсон.  Би өнөөдөр гурван эмчтэй уулзлаа. Эмч нар илүү цагаар ажиллах дуртай байдаг юм байна. Харин илүү цагийн мөнгөө хоёр дахин нэмэгдүүлж авахыг хүсч байна. Мөнгө тараасан бодлого муу үр дагавартай. Хөдөлмөр, чанарыг дэмжсэн бодлого сайн үр дүн авч ирдэг.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ:

-611 тэрбум төгрөгөөр төсвийн орлого давсан. Нэг хүнд 300 мянган төгрөг гэж  бодоод үзэхээр энэ бол багш, эмч нарын цалин нэмэх шаардлагыг аргацаах гэсэн шийдвэр. Тараасан мөнгө Хятадын хилээр гараад, бараа таваар болоод орж ирнэ. Төрийн албан хаагчдад бодитой дэмжлэг болж чадахгүй. Эдийн засгийн үрэлгэн бодлого явуулж болохгүй. 55 тэрбумыг илүү үр дүнтэй ажилд зарцуулах шаардлага байна. Хориг бол улстөржсөн алхам биш. Эдийн засгийн үрэлгэн бодлогоос сэргийлсэн алхам. Харамсалтай нь, эрх баригч намынхан байнгын хориг тавьж, ажил гацаалаа гэж тогоо тойрсон ховын чанартай юм ярьж байна.

Багш, эмч нарын цалингийн асуудалд УИХ анхаарал хандуулах цаг болсон. Би саяхан Гэмтлийн эмнэлгийн үүдээр дайраад гарсан. Тэнд коридороо дүүрэн хүмүүс хэвтэж байна. Ийм олон хүнд үйлчилж байгаа эмч, сувилагч нар сардаа 400-500 мянган төгрөг авч байна. Төсвийн тодотголд суулгасан 55 тэрбум төгрөг тараах шийдвэрээ  цуцлаад, багш, эмч нарын цалинг нэмэгдүүлж болдоггүй юм уу гэсэн юм. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж